12.25.2006

Монгол залуу ОХУ-н ТВ vзэгчдийн хайрыг татаж байна.


Хэдэн сарын турш үргэлжилсэн Оросын “Народны Артист” тэмцээн дүнгээ гаргажээ. Тус тэмцээний финалын тоглолт нь Кремлийн ёслолын танхимд 6 сарын 3-нд болсон бөгөөд Борхүүгийн Амархүү шүүгчид болон үзэгчдээс хамгийн олон санал авсанаар тэмцээний ялагчаар тодорчээ. Америкийн үзэгчдийг жил болгон хуйлруулаад байгаа American Idols тэмцээний шууд хувилбар болох "Ардын Жүжигчин" хэмээх тус тэмцээнд оролцсон арван есөн настай шинэ одыг Буриадын харьяат гэжээ. Түүний төлөө саналаа өгсөн эрхэм уншигч танд баярлалаа. Одоо зөвхөн түүний дуу хоолойг нь сонсох л үлдлээ.
Энэ тэмцээнийг эх орондоо явуулах эрхийг олон орон авсны нэг нь ОХУ юм байна. 3 дахь жилдээ явагдаж байгаа энэхүү тэмцээнд шалгаран үлдээд байгаа Борхүүгийн Амархүү гэдэг энэ залуу 10 жилийн өмнө Монголоос Улаан-Удэд шилжиж ирсэн Монголын циркийн агаарын акорбатын жүжигчны хүүхэд гэсэн албан бус мэдээ байгаа бөгөөд энэ сайхан дуулдаг авяаслаг залуу маань энэ 6 сарын 4-нд Москвагийн Крeмл-д финалийн концeртонд тоглож "Ардын жүжигчин" шоунд шалгарах эсэх нь шийдэгдэх юм байна.

Энэ шоуны бас нэг онцлог нь нийт ТB үзэгчдийн саналыг утас болон интeрнeтээр авч шилдэгийг нь шалгаруулдаг болохоор харьцангуй шудраг болдог гэж үздэг. Тэгэхээр дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууд бид дараахь www.narart.ru хаягаар ороод энэ залуугийнхаа төлөө саналаа өгөх бололцоoтой юм . Арлын орныг бахдам амжилтаараа шуугиулж байгаа манай хөвгүүдийн нэгэн адил бага гэлтгүй ОХУ-г шуугиулж байгаа Монгол залуудаа баяр хүргэe.
Манай Чинбаагийн дvv н л юм шиг байгаа юм даа айн !!! Чинбаа нуугаад байгаа юм уу бvv мэд
Албан бус эх сурвалжаас X man Мэдээллэээ Хэхэхаха

2 comments:

Anonymous said...

Надтай овог нэгтэй л юм байна. Ах юм бол уу дуу юм бол уу. Ямартай ч болоо ш дээ гэж хэлмээр байна. Монголынхоо нэрийг гаргаад явж байдаг. Ядаж байхад би үндсэрхэг үзэлтээн гэж.

Anonymous said...

яга зөв би бас vндэсэрхэг хvн монголчууд ийм юм vvнээс илvvгч хийж чадна гэдэгт итгэж байна